Колумб улсын хойд хэсэгт өчигдөр 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус улсын Геологийн хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Сантандер департмент мужид, газрын гадаргаас 158 км-ийн гүнд болсон байна. Харин АНУ-ын Геологийн хүрээлэн Сантандер департмент мужийн Аратока хэмээх жижигхэн хотоос 14 км-ийн зайтай, нийслэл Богота хотоос 280 км-т, газрын гадаргаас 147 км-ийн гүнд 6.2 баллын хүчтэй газар хөдөлсөн хэмээн мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн улмаар Аратока гэх жижиг хот сүйрч, их хэмжээний хохирол амссан байна. Мөн дөрвөн хүн нурангид даруулж, гэмтэл авсан ажээ. Газар хөдлөлт болсны дараа нийгмийн сүлжээний сайтуудаар иргэдэд анхааруулга өгсөн бөгөөд албан байгууллага, сургууль цэцэрлэгүүдэд байгаа хүмүүсийг хурдан хугацаанд байгууламжаасаа гарахыг анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )