АНУ-ын Фергусон хотод өнгөт арьстнуудын нэгдсэн жагсаал цуглаан ид өрнөж байна. Ердөө 16 настай, нэг гаргүй өнгөт арьстай Майкл Браун хүүг буудаж хөнөөсөн цагдаагийн ажилтанд ял өгөхийг шаардсан оршин суугчид нэлээд хугацааны турш хотод эмх замбараагүй байдал үүсгэж байна.
Энэ мэт дараалсан эмх замбараагүй байдлын үр дүнд тус хотын захирагч Жонн Хэлд албан тушаалаасаа огцорчээ. Түүний хувьд энэ хотын цагдаагийн газрын системийг өөрчлөх, хуулийн хэрэгжилтэд өөрчлөлт оруулах сонирхолтой байсан ч ийнхүү суудлаасаа буулаа.
Хотын зөвлөл түүний шийдвэрийг хүлээн авч, өнөөдрөөс эхлэн чөлөөлж байна. Өнгөрсөн наймдугаар сард амиа алдсан өнгөт арьст Браун хүүгийн араас гашуудсан иргэд үймээн дэгдээсээр, эцэстээ хотын захирагчаа суудлаас нь буулгав.
Тухайн үед цагдаагийнхан Брауныг гараа өргөхийг шаардсан ч тэрээр нэг гаргүй тул яаж ч чадалгүй буудуулжээ. Түүнийг цагаан арьст цагдаа буудсан билээ. Фергусон хотын оршин суугчдын 90 хувь нь өнгөт арьстнууд бөгөөд цагаан арьст цагдаа нар олон жилийн турш тэдний эрхэнд халдаж, зүй бусаар авирлаж байсныг ийнхүү эсэргүүцэн босчээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )