18 дугаар Фараоны бунхан олджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 11

АНУ-ын археологичид Египетийн Луксор хотын нутаг дэвсгэрээс Хаанчлалын шинэ үед хамаарагдах 18 дугаар Фараоны бунхныг олжээ. Луксор хотын Al-Qurna балгасаас олдсон энэ бунхан нь хаанчлалын шинэ үе буюу МЭӨ1550-1070 оны үед хамаарагдах аж. Энэхүү бунхны ханан дээр тухайн үеийн хүмүүсийн баяр наадам, өдөр тутмын амьдралыг харуулсан сүг зургууд зураастай байжээ. Археологичдын хэлж буйгаар, бунхныг илрүүлэхээс өмнө бунханд хулгай орж, түүхэн сүг зураг, бичээсүүд гадны нөлөөтэй гэмтсэн байсан гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top