Дуучин Адель 2012 оны 10 дугаар сард амаржиж хүүтэй болсон билээ. Тэр цагаас хойш дуучин бүсгүй өөрийн уран бүтээлдээ завсарлага аваад байсан. Тэгвэл хүчирхэг хоолой, царайлаг төрхөөрөө сонсогч, үзэгчдийг байлдан дагуулж байсан Адель удахгүй шинэ цомгоо өөрийн шүтэн бишрэгчдэдээ хүргэхээр зэхэж байгаа аж. Тэрээр “Сони” компанитай 128 сая долларын гэрээ хийж шинэ цомгийнхоо бичлэгт оржээ. Түүний шинэ цомог каунтри хэв маягтай байх гэнэ. Мөн дуучны анхны бие даасан цомог болох “19” нэртэй цомог тухайн оны Грэмми авардсаас хоёр ч шагнал түүнд авчирсан бөгөөд удаах цомог “21” нь түүнийг хоосон үлдээгүйгээс гадна Жеймс Бонд – Тэнгэрийн уналт киноны дуу дуучин Адельд “Оскар”-ын шагналыг авчирч байжээ.
Сэтгэгдэл ( 0 )