ОХУ-ын 15 настай тамирчин охин Марьяна Наумова Огайо мужид болсон хүндийн өргөлтийн дэлхийг аварга шалгаруулах тэмцээний үеэр Арнольд Шварценеггерээс АНУ, ОХУ-ыг эвлэрүүлж өгөхийг хүссэн гэнэ.
Тэрээр Калифорни мужийн амбан захирагч байсан Шварценеггерээс АНУ-ын Ерөнхийлөгч болж хоёр улсын харилцааг сайжруулахыг хүссэн төдийгүй Донецк болон Луганскын бүс нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн илгээсэн захидлыг гардуулжээ. Өнгөрсөн жил тэрээр хүмүүнлэгийн ажлаар Украинд хэд хэдэн удаа очиж байсан аж. Охин энэ тухайгаа ярихдаа “Арнольд Шварценеггер дээд амжилтаа шинэчлэн тогтоосонд баяр хүргэсэн. Тэгээд бидэнд хэсэгхэн зуур ярилцах боломж олдсон юм. Би түүнээс АНУ, ОХУ-ын эвлэрүүлж өгөхийг хүсэхэд тэр маш анхааралтай сонсоод, анхаарч ажиллах болно гэж амласан” гэжээ. Дашрамд дурьдахад, “ArnoldBenchBach” хэмээх энэхүү хүндийн өргөлтийн тэмцээнийг Шварценеггер зохион байгуулсан юм байна. Харин Марьяна охин 150 килограмм жинтэй штанг өргөж, өсвөрийн охидын дэлхийн аврагаар шалгарчээ. Түүнчлэн 2014 оны тэрээр 145 килограмм жинтэй штанг өргөж дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан бол энэ удаад өмнөх амжилтаа шинэчлэн тогтоосон байна.
Сэтгэгдэл ( 0 )