Евразийн эдийн засгийн холбооны орнууд буюу Казахстан, Беларусь, ОХУ-ын Ерөнхийлөгчдийн уулзалт энэ сарын 13-нд Казахстаны нийслэл Астана хотод болохоор төлөвлөгдөж байсан ч цуцлагджээ. Уулзалт цуцлагдах болсон шалтгаан нь ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины биеийн байдалтай холбоотой хэмээн Reuters албаны эх сурвалжийг иш татан мэдээллээ. Харин Путин ямар өвчнөөр өвдсөн талаар мэдээлэл өгөөгүй байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн хоёрдугаар сард Путиныг аспергерийн синдромтой болсон тухай Пентагоны тайланд дурджээ. Пентагоноос Оросын төрийн тэргүүний биеийн байдлын талаар 2008, 2011 онуудад судалгаа хийж байжээ. Энэхүү судалгааг гаргахад оролцсон АНУ-ын Тэнгисийн цэргийн их сургуулийн профессор Бренда Корнос “Аспергерийн синдром нь нэгэн төрлийн ганцаардах эмгэгт хүргэдэг бөгөөд энэ нь түүний гаргаж буй шийдвэрүүдэд ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг” гэжээ. Харин Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын удирдагч өвчтэй гэх мэдээллийг удаа дараа няцаасаар байна.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ бол Пентагоны мөрөөдөл.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАГТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮