Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев гэнэтийн сонгууль зарлаж эх орондоо дуулиан дэгдээжээ. Тэрээр пүрэв гарагт нийслэл Астана хотод эрх баригч Нур Отан намынхандаа зориулан мэдэгдэл хийсэн бөгөөд ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулна хэмээн зарласан байна. Назарбаев 1989 оноос Коммунист намыг удирдах болсноор Төв Азийн газрын тосоор баян орныг 24 жил удирдсан юм. Тэрээр дараагийн сонгуулийг 2016 онд зарласан бөгөөд тодорхой хугацааг тухайн үед шийднэ гэжээ. Нурсултан Назарбаев тэрс үзэлтэнг засгийн эрхээс буулгаж ерөнхийлөгч болсноос хойш олон жилийн хугацаанд Казахстаны ард түмэн түүнийг огцруулах саналыг нэг ч удаа гаргаж байгаагүй юм. Бүр 2011 онд парламент нь Назарбаевыг ерөнхийлөгчөөр ажиллах хугацааг 2020 он хүртэл сунгах санал оруулсан ч тэрээр өөрөө татгалзаж байжээ. Нас дээр гарсан ерөнхийлөгч өөрөө шийдвэрийнхээ тухай “Шударгаар хэлэхэд одоо улс төрд өөрчлөлт хийх цаг болсон байх” хэмээн хариулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАГТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮