Өнөөдөр "Монголын эдийн засгийн чуулган 2015" эхэлж байна. Чуулга уулзалт хоёр өдрийн турш үргэлжлэх юм. Чуулган энэ жил “Итгэлцэл” сэдвийн дор явагдаж байна. Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж буй энэ үед Эдийн засгийн чуулган болж байна. Манай улсын эрх зүйн орчин тогтвортой байж чаддаггүйг олонх хөрөнгө оруулагчид шүүмжилдэг. Энэ шүүмжлэлийн тухай буюу хэрхэн итгэлцэлийг бий болгох асуудлыг манайхан тавьж хэлэлцүүлэх нь. Ерөнхий сэдвээс гадна зээлжих зэрэглэл, макро эдийн засгийн төлөв байдлын тухай гээд олон асуудлыг хөндөхөөр хөтөлбөрт тусгаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )