Төрийн албан хаагчдад олгох орон сууцны дэмжлэгийн шалгуурууд

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 10

Нийслэлийн захиргаанаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Тэгвэл энэ “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ын төслийг боловсруулжээ

Ажил олгогчид орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авахаар хүсэлт гаргасан албан хаагчдыг сонгон шалгаруулахад баримтлах журмыг нийтлэг шаардлага, зарчмын дагуу тухайн байгууллагын онцлог, ажилтан, албан хаагчдын хүсэл сонирхлыг тусган нийт ажилчдаараа хэлэлцэн батлах юм байна.

Журмаар тогтоосон нийтлэг шаардлага нь:

  • Нийслэлийн харьяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  • Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаж, үр дүнтэй хэрэгжүүлдэг байх
  • Тухайн ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллах, ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх
  • Худалдан авах орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрийн 50-аас доошгүй хувийг бүрэн төлж барагдуулах чадвартай байх
  • Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл, шалгуурыг хангасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг журмын төсөлд тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top