Манай улс өнгөрсөн онд БНХАУ-д боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтээ илэрхийлсний дагуу тус улсын хяналт, шалгалтын баг манай улсын мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, шалгалт хийгээд буцсан. Тэгвэл шалгалтын хариу энэ сарын 13-ны өдөр ирсэн бөгөөд дараах аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгосноо мэгдэгджээ. • Дулааны аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр хонины мах, махан бүтээгдэхүүний зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК • Үхэр, хонины нядалгааны зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд” ХХК • Адууны махны боловсруулах “Хаан хүнс” ХХК-д адууны махан хөлдөөсөн бууз, банш нийлүүлэх • Адууны нядалгааны “Монгол эко мах”, “ Дархан меат фүүд” ХХК-д адууны хөлдүү гулууз мах нийлүүлэх зөвшөөрлийг ирүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )