Ипотекийн зээлийн үлдэгдэл 3015.6 тэрбум төгрөгт хүрэв

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 18

Монголбанкнаас ипотекийн зээлийн мэдээллийг торууллаа.

Арилжааны банкууд өнгөрсөн гуравдугаар сард нийт 1617 зээлдэгчид 95.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3015.6 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 69269-т хүрсэн байна. Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 1.5 нэгж хувиар, оны эхнээс 9.2 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 105.3 нэгж хувиар буурчээ.

Мөн түүнчлэн арилжааны банкны ипотекийн зээлийн үлдэгдлийн 72.9 хувь буюу 2196.9 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл, 24.9 хувь буюу 750.1 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.3 хувь буюу 68.7 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байгаа аж. Харин ипотекийн зээлийн үлдэгдлийн 98.2 хувь нь төгрөгийн зээл, 1.8 хувь нь гадаад валютын зээл эзэлж байгаа ба ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 1.8, чанаргүй зээлийн эзлэх хувь 0.5 байна.

А.Чимгээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top