Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Хятадад экспортлох бүтээгдэхүүний хорио цээрийн нөхцлийг шат дараатай тохиролцох хэлэлцээг хийж ирсний үр дүнд манай улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох мал эмнэлэг, хорио цээрийн нөхцлийг 2011 онд тохиролцсон билээ.
Энэ хүрээнд мах экспортлох хүсэлт гаргасны дагуу 2014 оны 6 дугаар сард БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийсэн юм.
Тухайн үед эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч зарим нэг шаардлагыг хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтан дор засаж залруулан, манай талаас 2015 оны 3 дугаар сард Хятадын талд аж ахуй нэгжүүдийнхээ мэдээллийг хүргүүлсэн юм.
Үүний дагуу Хятадын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр доорх аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох зөвшөөрөл олголоо. Үүнд:
Дашрамд дурдахад, БНХАУ-ын махны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл, хонины махны хэрэглээний нэг хүнд ноогдох хэмжээ нь 2010 онд 3,01 кг байсан бол 2015 онд 3,23 кг болж өссөн байна. Хятадын хонины махны импорт 2011 онд 82,7 мян.тн, 2012 онд 123,7 мян.тн байсан бол 2013 онд 254,0 мян.тн болж өссөн үзүүлэлтийг харахад махны хэрэглээ нь жил бүр өсөх хандлагатай байна.
Сэтгэгдэл ( 2 )
hutsaad blgui naad maliinhaa chanarig saijruulchih!
хятад санаа гэж аугаа юм даа бугын эвэр сүүл тэмээний тавхай гээд ниээдгүй монголыг сүйрүүлсэн одоо адууг нь цөөрүүлэх бас нэг арга бодож олж дээ