“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн ТУЗ-ийн гишүүнээс татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Тэрээр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Миний хувьд одоо үргэлжилж байгаа яриа хэлэлцээнд оролцохгүй байгаа. Би ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тухайн үед Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлж хийсэн. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй. Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээр дээр ийм зарчим мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан” гэжээ. Г.Тэмүүлэн 2013 онд “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод байсан юм. Харин одоо тэрээр Уул уурхайн дэд сайдын албанд ажиллаж буй билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Sain bna jum oilgodog l hun bna daa