Даяарчлагдан буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах боломжийг харилцагчиддаа олгодог Голомт банк нь гадаад
харилцаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлсээр байна.
Үүний нэгээхэн илрэл болж одоогоос 4 жилийн өмнө Голомт банк БНСУ-ын Экспорт Импорт Банктай хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьсан бөгөөд улмаар 2013 онд “United Two Step Loan Agreement”буюу 10 сая долларын шууд зээлийн гэрээг байгуулсан нь БНСУ-аас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдан авалт хийж буй харилцагчид болон Солонгосын ААН-үүдтэй хамтран ажилладаг бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, төслийн санхүүжилт авах боломжийг нээж өгсөн юм.
Тэгвэл 2014 оны 09-р сарын 15-ны өдөр энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд гаргажГоломт банкны Гүйцэтгэх захирал ноён Г.Ганболд болон БНСУ-ын Экспорт Импорт банкны Дэд ерөнхийлөгч ноён Ки Саб Нам нар шинэчлэн найруулсан экспортын худалдааны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ ёсоор БНСУ-ын ААН-үүдтэй хамтран ажиллаж буй Голомт банкны харилцагчид болоод Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгосын хөрөнгө оруулалттай ААН-үүд бага зардлаар, урт хугацаанд, таатай нөхцөлөөр зээл авах юм.
БНСУ-ын Экспорт Импорт Банк нь 1976 онд байгуулагдсан Солонгосын төрийн өмчит банк бөгөөд 2013 оны байдлаар нийт активийнх нь хэмжээ 58,2 их наяд долларт хүрсэн, гадаадын улс орнуудад үзүүлсэн зээл, санхүүжилтийн үзүүлэлтээрээ дэлхийд эхний тавд багтдаг банк юм.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮