Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхний хөрөнгө оруулагчидтай хийх дөрөв дэх хэлэлцээ Хүнс хөдөө аж ахуйн яаманд болж байна. "Монголын Эдийн Засгийн Чуулган 2015" болж буй энэ өдөр Таван толгойн ордод хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ үргэлжлэхээр болжээ. Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан юм. Хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шинэ оны ажлын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 5-нд эхэлсэн билээ. БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компани болон манай улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой түр завсарлаад байсан юм. Хэлэлцээр хаалттай үргэлжилж байна.
medee.mn
Сэтгэгдэл ( 1 )
mongold ashiggui yum bol uhuulaad yu hiine