Тавантолгойн драм оргил хэсэг рүүгээ ойртож эхэлж байх шиг байна. Энэ драм нэг л хөнгөн гунигтай эмгэнэлт жанраар цааш үргэлжилж магадгүй болчихлоо.
Улс төрчид Тавантолгойн асуудлыг хэлэлцэх бус харин энгэр заамандаа хүрч мэдэхээр болоод байна. АН хүртэл дотооддоо санал зөрөлдөөнтэй бүр 51, 49 гэсэн харьцаагаар хувь эзэмших асуудал ярьж халуурч бүлээрээд эхлэх шиг боллоо. МАН-ын хувьд түрүүлж дуугарч амаа хөлдөөхгүй гэсэн шиг холхоноос хараад сууж байна. Тэд гэрээг дэмжихээр санал нэгдсэн гэх боловч нэг л тодорхойгүй, нам гүм байна.
М.Энхсайхан УИХ дахь “Шударга ёс” бүлгийнхэндээ бүтэн гурван цагийн турш хөрөнгө оруулалтын гэрээгээ тайлбарласан ч цөөхүүл хэрнээ бас л байр сууриа нэгтгэж чадаагүй байна. Сурсан юмыг сураар боодоггүй гэгчээр Ж.Батзандан тэргүүтэн бүр жагсаал цуглаандаа тулав.
Сүр бараагаа үзүүлэх, их мэддэгээ илэрхийлэх гэсэн улс төрчдийн шуурганд Тавантолгойн хөрөнгө оруулагчдын гэрээ уруудаж эхлэх нь бараг тодорхой болж байх шиг байна даа.
Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч З.Энхболдын хүсэлтээр хойшлуулчихлаа. Учир нь УИХ-ын дарга захирамж гаргаж нэлээн олон хүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, гэрээ тогтоолын төслөөр санал, дүгнэлт гаргах юм байна. Үүний дараа Эдийн засгийн Байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Тэгэхээр Тавантолгойн гэрээ хэлэлцэгдэх эсэх нь бас л бүрхэг болж байгаа хэрэг.
УИХ-ын даргын ахлах зөвлөх А.Гансүх Тавантолгойн гэрээ гэж дөрвөн янзын гэрээ цүнхэлчихсэн энд тэнд үзүүлж, бас л нэг гол дүр бүтээж явна. Энэ зуур удтал чимээгүй байсан Х.Баттулга эхнийхээ үсрэлтийг хийж “Тавантолгойдоо бид гурав дахь удаагаа хүнд цохилт knockdown авлаа” гэж данхайсан том нийтлэлээ дэлгэж тавиад байна. Бүр 2012 онд бичиж байсан гэнэ. Л.Эрдэнэчимэг гишүүн Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Монголын талын үр өгөөжийг Apple-ийн хазсан алимны хэсэгтэй зүйрлэв.
Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “шаварт унасан шарын эзэн”-ий хувьд нам, намын бүлэг дамжин төслөө тайлбарлаж таниулсаар байгаа ч нэгдмэл ойлголтод хүрэх янз алга, дургүйд хүчгүй гэгч шиг дүр зураг анзаарагдаад байна. АН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийснийхээ дараа М.Энхсайхан АН-ынхныг улстөржсөн, мэргэжлийн багаас бараг асуулт асуугаагүй гэж өөрийн твитер хуудаснаа жиргэсэн билээ.
Тавантолгойг Монголын эдийн засгийн нэг зүтгэх хүч гэж хардаг, хүлээдэг. Гэтэл УИХ-ын босгоор давуулж, улс төрийн өнгө будгаар шунхадчихаад түүнийгээ тойрон хэрэлдэж хэмлэлдэж эхэлж байна. Юун 14 хоногт хэлэлцэх байтугай энэ хаваржин Тавантолгойгоор халуурч мэднэ. Тэгээд шийдсэн юмгүй, хөрөнгө оруулагчдаа үргээж мэдэх юм байна, энэ янзаараа бол.
АН-ын гүйцэтгэх зөвлөл Тавантолгойн асуудлыг авч хэлэлцээд нэгэн хачирхалтай байр суурь илэрхийллээ. Гэрээг өөрчлөх ёстой гэнэ. Ингэхдээ энэ уурхайн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой”-д эзэмшүүлж, үлдсэн 49 хувийг нь хөрөнгө оруулагч нарт хувьчлах нь зүйтэй гэж үзжээ. Одоо хийгдсэн гэрээгээр бол Тавантолгой 100 хувь төрийн өмч байхаар туссан байгааг нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох санаачилга гаргав. Хэрэв АН-ын гүйцэтгэх зөвлөлийн санал биеллээ оллоо гэхэд бас л нэг Оюутолгойн түүх давтагдах магадлалтай гэсэн үг. Монголчуудад нэг дуусдаггүй хэрүүл нэмэгдэхээс хэтрэхгүй. Өрнөл хэсэг нэг иймэрхүү янзаар эхэлж байна.
Та бүхэн анзаарч байгаа бол эх орны нэгдмэл эрх ашгийн төлөө өнөөдрийн энэ улс төрчид лав нэгдэж чадахгүй юм шиг байна. Тавантолгой бол улс төржих сэдэв огтхон ч биш бөгөөд улс орныхоо эдийн засгийг л урагшлуулах том шийдэл. Зүгээр л дугуй танхимдаа тойрч суугаад санаа оноогоо нэгтгэж, ингэе тэгье гээд жин тан тохирчих асуудал шүү дээ. Нэг их хүнд сурталдаад хүзүүгээ шилгээгээд суух хэрэггүй л байхгүй юу.
Манай хууль тогтоогчид Тавантолгойг улс төр, популизм хийх аятайхан боломж хэмээн түрүүлж харж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй санагдаад байгаа юм. Хэрэв мега төслийг унагаж, эдийн засгийн тамирыг тасалбал эргээд ард түмэн хариуцлага нэхэх цаг ирнэ. Тэр үед ард түмний 1072 ширхэг хувьцаагаар лав нүүрээ тахалж чадахгүй байх.
Уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний шийдэл энэ хоёр намын 2016 оны сонгуулийн хувь заяанд гавьяа, гай хоёрын аль аль нь болж ирэх нь тодорхой.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 21 )
5 таван толгой байгаад ч хэрэгггүй дээ
Bi neg yum oilgohgui bgaa yum .. Anhnaasaa tender shalgaruulahdaa yamar bolzoltoi , deg juramtai bsiin ??????? . yag odoo ajil ehleh bolohoor yanz buriin yum yariad gatsaagaad bgaa yum bol oo?????
Tulgamdsan tt heleltsehgui gatsaaj bui enhbold jagsaalaas garaad turuu avaad yav ene yanzaaraa zasagiig dahiad ogtsruulah bolloo
Tulgamdsan tt heleltsehgui gatsaaj bui enhbold jagsaalaas garaad turuu avaad yav ene yanzaaraa zasagiig dahiad ogtsruulah bolloo
Хүүе улс төрчид өө, та нарт хэлэх нэг үг байна. Ашиггүй энээ тэрээ гэдэг аргаа хэрэглэж баахан удааж байгаад үнэгүй болоод ирэхээр нь хувьдаа авчихдаг нөгөө аргаа хэрэглээч. Тэртэй тэргүй ашиг хуваарилахгүй, гадаадынхантай хувааж цохиод хаус аваад сураггүй болдог болохоор бид бүсээ чангалаад хүлээж дөнгөнө. Бүр 10, 20, 100 жилч тэснэ. Монголчууд угаасаа тэвчээртэйгээрээ алдартай ард түмэн.
dotoodiin 999 d ogvol yasiin buuh ezentei butsah hayagtai
ашигүй юм бол заавал ломбарданд тавьж хойч үеээ хорлох хэрэг байна уу . тэртэй тэргүй нүүрсний үнэ унасан байхад
Газраа төнхөж байж Монгол хөгжих ёстой юм бол Оюутолгойгоос бид юу олж долоогоод байгаа юм бэ. Энэнээс өөр аргаар улсаа хөгжүүлэх арга байж л байгаа. Хулгайчуудын хурдан мөнгөжих, баяжих гарц нь баялагаа бусдад өгөөд авилга авах болчихоод л тэр
Гадныхан бидний болзолыг зөвшөөрөхгүй бол больчихно биз дээ гуйх алба уу. Нүүрсээ ухаж дэлхийн зах зээлд хурдан түргэн гаргахгүй бол яваандаа нүүрс хэрэггүй болно ч гэх шиг. Өөр улс оронд манайхаас илүү нөөцтэй орд илэрлээ ч гэх шиг. Буянгийн Жагаа мэтийн улс төрийн илүүдлүүд юу гээд солиороод байгаа новшнууд вэ
Та нар тэр хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй юмыг уншаад үз.Тэнд Монголын ард түмэнд нялзах юу ч байхгүй. Нөгөө Оюу толгой шиг түрүүлж хэдэн төгрөг аваад сонгуулийн шоу болгон тараагаад тэр нь өр болж, Таван толгойгоо гадныхан тэр дундаа Хятадуудад. Тажикстаны өрийг хятадууд худалдаж аваад түүнийхээ төлөөсөн 1000-г авах байсан бол 1500 м2 болгон өсгөж авахдаа хамгийн их баялагтай газрыг нь эзлээд авчихсан. Одоо болтол бид Тамсаг руу нэвтэрч чадахгүй байгаа нь улс дотор улс байгуулчихсан байгаагийн нэг жишээ 2 толгой дээр давтагдах гэж байна.
АН энэ орныг бүүр хэвтүүлэхээр шийдлээ, хятадуудад бөхөлзөж уучлал гуйхаас өөр юм чадахгүй хүмүүс бол АН, аан улсын мөнгө сайн хулгай хийж чадна нээрээ
Sain zuur sda bur dampuurchaasaa AHHAHAHAHAAAHAHHA pizdaa ymdaa AHAHHAHAH
AH Z.Enhboldoosoo salahgui bol ajil yavahgui nee
Odoonii geree bolohgui zovhon tatvar avna gej yu baihav hodoo myngan maltai hun bailaa gej bodii bi ochij maliin hotriu avchirch zarii malchind tatvariin jaahan mongo ogii gesentei agaar neg
Odoo gereegeer uls ymarch huvi avahgui sh dee bitgii tolgoi ugaa uls zovhon tatvar avna iim bj bolohgui
З.Энхболд хэтэрч байна
Gerel gegeetei medee tavij baigaachee ene ddusdaggui Tavan tolgoi Oyu tolgoi heruulees chine zalkhaj bn
Buh chigleleer meregjliin holboodtoi boloh heregtei .. Uul uurhai medehgui yumnuud shoudahaas oor yu bh yum be,, zugeer l ooriinhoo bodsonoor bavj bhaar meregjliin shinjleh uhaanii undestei tootsoo sudalgaag demjeed l yavah heregtei
уих нитх-г тараахаас өөр гарц байхгүй. :-h :-bd
ed nariig ingej shoudaj bh hoorond tend ajildag mynga myngan zaluusiin amidral zogsood bna ard tvmnee bodood neg shiideld hvreechee