Ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү буурчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 30

Монголбанкны гаргасан судалгаагаар өнгөрсөн сард арилжааны банкууд 0.5-20 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд жигнэсэн дундаж хугацаа нь 16.5 жил байгаа юм байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс долоон сараар өссөн үзүүлэлт гэж судлаачид үзсэн байна. Мөн ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хугацаа тайлант сарын байдлаар 15.4 жил байгаа аж.

Түүнчлэн тухайн сард олгосон зээлийн дийлэнх буюу 56.6 хувь нь 16-20 жилийн хугацаатайгаар олгогдсон. Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 61.6 хувь нь 16-20 жил, 23.0 хувь нь 11-15 жил, 12.8 хувь нь 6-10 жил, 2.6 хувь нь 1-5 жилийн хугацаатай байна. 

Харин зээлийн хүүний хувьд одоогийн байдлаар 9.2 хувь байгаа бөгөөд “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойш нийт 7.4 хувиар буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top