МАН-ын бүлэг Тавантолгойн асуудлаар хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 04

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаа өргөтгөсөн байдлаар хийж, Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцжээ. Өргөтгөсөн хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс гадна Засгийн газрын сайд, дэд сайд нар багтсан байна.

 Тодруулбал, Шадар сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, мөн МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нар оролцжээ.

 Тавантолгойн асуудлыг үргэлжлүүлж хэлэлцэх аж. Одоо бүлгийн хурал завсарлаад байгаа бөгөөд үдээс хойш дахиж үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top