Хагас тэрбум ам.доллар орж ирснээр төгрөгийн ханш чангарна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 07

Засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкууд худалдан авснаар өнөөдөр банкуудад 800 сая ам.долларын үнэ бүхий үнэт цаас байгаа. Энэ засгийн газрын баталгаатай бонд бөгөөд Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларыг мөнгө болгосон бөгөөд дахин 300 сая ам.доллар гаднаас оруулж ирэх боломжтой аж. Тэгвэл Худалдаа хөгжлийн банкнаас бонд гаргаж ам.доллар оруулж ирэхээр болжээ. Гаргасан бонд нь 500 сая ам.доллартай тэнцэх юм. Ингэснээр монголын зах зээлд хагас тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн үг юм. Энэ нь ам.долларын ханш суларч, төгрөгийн ханш чангарах эерэг үр дүнг авчрах хүлээлттэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1948-1955 төгрөгийн хооронд зарагдаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрх чөлөөг хэрэгжүүл(202.21.106.115) 2015 оны 05 сарын 07

Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэнд ноогдох хэсгийн нөөцийг тогтоох 2. Ард түмэнд ноогдох хэсэгт тусгаарлан эрхийн бичиг ард түмний нэр дээр үйлдэх 3.Ард түмний нэр дээр зураглалыг баталгаажуул гэсэн шаардлагыг хүргүүлжээ. Хэрэв тэгэхгүй бол хэдэн жилийн дараа юу ч үгүй болно гэжээ

0  |  0
setgel(202.21.115.82) 2015 оны 05 сарын 07

dollariin hanshaa ungatal ih dollar uguhgui shdee, ted nar chini bidentei adil teneguud bish

0  |  0
Top