”Эрднэс таван толгой ” ХК-ний борлуулалт буурсан шалтгаан

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 11

  “Эрднэс таван толгой” ХК өнгөрсөн улиралд 1.8 тонн нүүрс борлуулсан бөгөөд энэ нь жилийн дүнгээрээ 2-2.5 дахин өссөн үзүүлэлт болж байсан. Гэвч дөрөвдүгээр сарын байдлаар 6.3 тэрбум төгрөгний үнэ бүхий 103 мянган тонн нүүрс борлуулсан байна. Энэ нь жилийн өмнөх үетэй  харьцуулбал 2.5 дахин буурсан дүн юм.

Нүүрсний борлуулалт ийнхүү буурах болсон шалтгааныг “Эрднэс Таван толгой” ХК-ны дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг тайлбарлахдаа:

“Таван толгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа компаниудын тээврийг өнгөрсөн сараас эхлээд “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн авто замаар тээвэрлэх болсон нь “Эрднэс тавантолгой” ХК-ний борлуулалт удааширхад  нөлөөлсөн.  Авто замаар тээвэрлэж байгаа ашигт ажиллагаа хоёрын хооронд 10-15 мянган юаны зүрүү гарч ирээд байгаа. Энэ нь тонн тутамд бараг 3-5 долларын өртөгийг нэмэж бий болгож байна” гэв.

Энэ оны эхний улиралын байдлаар тус компани монгол улсын нүүрсний экспортын  тал хувийг бүрдүүлж байсан юм.  

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(221.217.225.186) 2015 оны 05 сарын 11

Eersdee teever hiideggui, zevhen hyatad companiud l teever hiideg yum.

0  |  0
Top