Монголын зах зээлд хагас тэрбум ам.доллар орж ирлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 14

Худалдаа хөгжлийн банк бонд гаргаж ам.доллар оруулж ирнэ гэж байсан. Тэгвэл тус банкнаас бондоо гаргаж ам. доллар оруулж ирсэн байна. Тус гаргасан бонд нь 500 сая ам.доллартай тэнцэн хэмээн албаныхан мэдээллээд байгаа билээ. Засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкууд худалдаж авснаар өнөөдөр банкууд 800 сая ам.долларын үнэ бүхий үнэт цаас байгаа. Монголын зах зээлд хагас тэрбум ам.доллар орж ирснээр ам.долларын ханш суларч, төгрөгийн ханш чангарах эерэг үр дүн гарна гэж найдаж байгаа. Өнөөдрийн байдлаар ам.доллар 1948-1955 төгрөгийн хооронд зарагдаж байгаа юм. Худалдаа хөгжлийн банк 2012 оны 9-р сард 300 сая ам.долларын бондыг олон улсын бондын зах зээлд гаргаж байсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top