Валютын төлбөртэй худалдааны тэнцэл ашигтай гарав

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 15

Монголбанкны гаргасан судалгаагаар сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтмол алдагдалтай байсан валютын төлбөртэй худалдааны тэнцэл өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн тогтмол ашигтай гарч байна. Тодруулбал, энэ оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 454.3 сая ам.долларын ашигтай буюу өнгөрсөн оны мөн үеэс 465.5 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлттэй байгаа аж. Үүнд, валютын төлбөртэй экспорт 0.13 хувиар өссөн, импорт 32.5 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.

Дашрамд сануулахад, валютаар төлбөр тооцоог нь гүйцэтгэсэн худалдааны тэнцэл нь төгрөгийн валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь үзүүлэлт юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top