10 хувийн урьдчилгааг хэрэгжүүлэх санхүүгийн шинэ үүсвэртэй болно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 19

Ипотекийн зээлийн 30 хувийг 10 болгож, үлдсэн 20 хувийг нь төрөөс баталгаа гаргахаа Засгийн газраас мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудлыг шийдэх зорилгоор Нийгмийн  даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон байна. Үүний хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хэмээх санхүүгийн хэрэгслийг нэвтрүүлэхээр тусгажээ. 

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь банк санхүүгийн байгууллагаас олгосон зээл, лизинг, зээлийн картын авлага зэрэг мөнгөн хөрөнгийн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой шаардах эрхээр баталгааждаг. Тиймээс зээлийн болон санхүүгийн бусад хэрэгслийн эргэн төлөлтийг хүлээхгүйгээр хөрөнгийн шинэ үүсвэрийг богино хугацаанд бүрдүүлж ажиллахаар болсон байна. Улмаар шинээр олгох зээлийн хүүг бууруулж хүн амыг орон сууцаар хангах, барилгын салбарыг дэмжих бодлогыг хэрэгжүүлдгээрээ нийгэм, эдийн засгийн салбарт ач холбогдолтой аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top