Оюутолгойн хувьцааны үнэ өсч эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 20

Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлэх гэрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зурснаар тус компанийн хувьцааны үнэ өсч эхэллээ. Уг гэрээг үзэглэхээс өмнөхөн “Рио Тинто” манай улсын Засгийн газартай тохиролцсоны дараа тус корпорацийн охин компани болох “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэ нэг өдрийн дотор даруй 7.4 хувиар өслөө.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгой, Тавантолгойн төслийг хөдөлгөнө гэж мэдэгдэл хийсний дараа хувьцааны ханш огцом өссөн байна. Дөрөвдүгээр сараас хойш хувьцааны үнийн өсөлт даруй 32.6 хувь болжээ. “Рио Тинто”-гийн хувьцааны ханш Лондонгийн хөрөнгийн бирж дээр хамгийн сүүлд буюу даваа гаригийн арилжааг 5.5 хувийн уналттайгаар хаасан байна. Энэ нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр Оюутолгойн бүтээн байгуулалтыг ажиглаж байсан олон хувь хүн компаниуд байгааг харуулж байна. Цаашдаа ч тус компанийн хувьцааны багагүй өснө гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах (108.66.135.20) 2015 оны 05 сарын 21

Оюу толгой Таван толгойг хөдөлгөхөөс өөр арга байхгүй Болдог ч бай болдоггүй ч бай хөдөлгөх нь зөв Өр зээлэнд орсоор ард түмний амьдрал доройтсоор байхад өөр арга байхгүйш дээ Худлаа хэрэлдэж их мэдэгчийн дүрд хувираад суух хэрэг байхгүй юм шиг л санагдах юм Өөр гарц хаанаас ч олдохгүйш дээ

0  |  0
Top