Монголын эдийн засгийн байдал ямар байгааг дөрөвдүгээр сарын байдлаар Монгол банкнаас дүгнэн гаргасаж байна. Дөрөвдүгээр сарын эцэст гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний тоо 734.8 тэрбум төгрөг болсон нь өмнөх сараас 32 тэрбум төгрөгөөр буюу 4.6 хувиар өсчөө. Мөн өнгөрсөн оны мөн үеийнхээс 106.8 тэрбум төгрөгөөр буюу 12.7 хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин бүх төрлийн хадгаламжийн хэмжээ дөрөвдүгээр сарын байдлаар 7203.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.1 хувиар өссөн байна. Үүнээс төгрөгийн хадгаламж 5115.1 тэрбум төгрөг байгаа юм. Энэ нь өмнөх сараас 1.3 хувиар буюу 72.5 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 624.9 тэрбум төгрөг буюу 10.9 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )