Эдийн засгийн эерэг шинж тэмдгүүд гэрэл асааж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 25

Манай улсын импорт хумигдаж, төгрөгийн хадгаламж буурсан, чанаргүй зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн, аж ахуй нэгжүүд цалингаа тавьж чадахгүйд хүрээд байгаа. Харин уул уурхайн том төслүүдийг хөдөлгөхгүй бол улам уруудна гэж байсан Монголын эдийн засагт эерэг шинэ тэмдэгүүд илэрч эхэллээ. Монгол Улсын төсөв 2017 онд улайна гэж байсан гадныханы таамагийг эргүүлэх, гэрэл асаасан цөөнгүй мэдээ байна. Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулах гэрээг үзэглэснээр манай эдийн засагт багагүй эерэг нөлөө дагуулж эхэллээ.

Төгрөг 1922!

Иргэдэд хамгийн хүнд ачаа болж, айдас төрүүлж байсан долларын ханш Оюутолгойн гэрээг үзэглэх сургаар тогтворжиж эхэлсэн. Харин гэрээнд гарын үсэг зурсны дараа ойрын үед үзэгдээгүй үйл явдал болж долларын ханш буурч, төгрөг чангарлаа. Хоёр мянган төгрөгт хүрэн шахаад байсан доллар өнөөдрийн байдлаар 1922 төгрөг болоод байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтаар манайд  багагүй хэмжээний доллар орж ирэх тул ханш нь үүнээс ч буурна гэж эдийн засагчид үзэж байгаа билээ.

Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна

Хөрөнгө оруулагчдын хандлага, итгэл ямар байгааг харуулдаг нэг үзүүлэлт нь Засгийн газрын бонд байдаг. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээлээс сонссон хамгийн сайн мэдээ бол Чингис бондын ханш өссөн явдал юм. Бүр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд байгаагүй өндөр ханштай болж, зах зээлд анх гарч байсан 100 ам.доллартаа хүрэхэд ойртоод байна. Зарцуулалт үр дүнгүй болсон, зарим хэсэг нь авилгачдын гарт орсон гэх муу нэртэй болоод байсан Чингис бондын ханш эргээд сэргэсэн нь таатай дохио боллоо.

Монгол Улсын төсөв 2017 онд улайна гэж байсан гадныханы таамагийг эргүүлэх, гэрэл асаасан цөөнгүй мэдээ байна. Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулах гэрээг үзэглэснээр манай эдийн засагт багагүй эерэг нөлөө дагуулж эхэллээ.

Мөн Засгийн газрын баталгаатайгаар Худалдаа хөгжлийн банк 500 сая долларын таван жилийн хугацаатай бонд амжилттай гаргалаа. 500 сая доллар бол манай улсын ДНБ-ний 5 хувьтай тэнцэх мөнгө. Тус банкнаас 500 сая долларын бонд гаргаж байхад 2,3 тэрбум долларын санал ирсэн нь гадны хөрөнгө оруулагчид манайд итгэж байна гэсэн үг юм.  Зах зээлийн тааламжгүй нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн долдугаар сард бонд гаргах хугацааг хойшлуулаад байсан юм. “Standard & Poor”s” олон улсын рейтингийн байгуулллага уг бондыг B+ гэж үнэлжээ.  

Нүүрснээс хоёр дахин их орлогыг алтнаас олж байна

Энэ оны эхний улиралд экспортын нийт орлогын 33 орчим хувийг алт эзэлж байна. Өмнөх онуудад уул уурхайн бүтээгдэхүүний ихэнхи хувийг нүүрс эзэлдэг байсан бол Монгол банкинд алт тушааж, тушаасан алтнаас 5 хувийн татвар авдаг болсноор энэ байдал өөрлөгчджээ.Статистик мэдээллээс үзэхэд, энэ оны эхний улиралд бид 2.5 орчим тонн алтаа 98 сая ам.доллараар гаргасан байгаа юм. Тэгвэл “Оюутолгой”-гоос мөн хугацаанд экспортолсон 167.7 мянган тонн зэсийн баяжмал 200 мянган унц (6.2 орчим тонн) алт агуулж байжээ. Энэ оны эхний улиралд бид 8.7 тонн алтаа 330 сая ам.доллараар экспортол, алтны орлого нүүрснийхээс 2.3 дахин давжээ. Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүн ганцхан нүүрснээс хараат байдаг явдал өөрчлөгдөж  байна

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(200.84.10.99) 2015 оны 07 сарын 28

I love reading these articles because they”re short but inoarmftive.

0  |  0
зочин(202.179.11.62) 2015 оны 05 сарын 28

ӨӨрийгөө биш улсаа бодож зоригтой хөдлөх хүн үнэхээр үгүйлэгдэж байна. Иймэрхүү маягаар ажиллавал Сайханбилэг баатар болно. Баян хүнийг баатар гэхгүй.....

0  |  0
а10(202.179.11.62) 2015 оны 05 сарын 28

Тийм шүү. Зөв юмыг нь дэмжээд ажиллаач юм л бол улстөржүүлдэгээ боль тэрнээс чинэ залхаж байна

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 05 сарын 26

Сайханбилэгт баярлах хэрэгтэй мэдээж сайханбилэг ганцаараа шийдээгүй өчнөөн олуулаан маш их ярилцаж тооцож дүгнэлт хийж эцэст нь шийдсэн байгаа шүү дээ Ингэхээс өөр гарц байгаагүй ээ Залуу хүнийг дэмжиж тусалж урам өгч ажиллах хэрэгтэй Зоригтой хөдөлсөн алдсан ч хамаагүй Багабаньд шиг Очирбат шиг хувьдаа идээгүй ээ Ам хэлээ билүүдэж харлуулаад байгаа Уянга Ганбаатар яаж туслахав хаанаас нь түшэхэв Хазайчихвий хальтирахвий гэж анхаарч сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй Гацаагаад алдахаас хожихгүй ээ

0  |  0
Top