Ойрын хэд хоног Говь-Алтай аймгийн өдрүүд Нийслэлд болж өндөрлөв. Энэ үеэр үзэсгэлэн, дуу хуур, спорт, урлагийн олон арга хэмжээ болж, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгаа хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа.
О.Амгаланбаатар дарга алтайчууд нутагтаа алим тариж ажилгүйдлийг арилгах арга зкам байгааг дуулгажээ. Тэрбээр "Алтайчуудад алим тарих 50 жилийн туршлага бий. Үүнийг үндэслэн алим тарьж ажлын байр бий болгож нутгийн иргэдээ ажилтай орлоготой болгох бололцоотой гэж харж байна. Алтайд 1954 оноос хойш алим тариад түүнийхээ үр шимийг өнөөг хүртэл хүртээд явж байна. Манай аймаг 15 мянган өрхтэй. 20 мянган га-д алим тарих юм бол нэг өрхөд нэг га-гийн үр шим очвол болно гэж үзэж байгаа. Ингэсэн тохиолдолд нэг өрх жилдээ 20-иос дээш сая төгрөгийн орлоготой болно гэсэн үг. Ингээд орон нутгийнхаа хэрэгцээг хангаад зогсохгүй баруун бүсийнхээ алимыг хангах төлөвлөгөөтэй. Цаашдаа арван жилийн дараа гэхэд монгол орныг алимаар хангана. Аливаа зүйлд гарцыг нь олох хэрэгтэй. Нэгэнт гарцыг нь олсон байхад хийх ажил тодорхой болдог. Орон нутагт ажлын байр цөөн тул ажилгүйдэл өндөр байдаг. Нэг жилийн хугацаанд алимны судагааг хийж үүний дараа 20 мянган га-д алим тарина гээд зүтгэхэд иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Алим өөрөө боловсруулахад их амар жимс. Тарьсан алимаараа нухаш, жүүс, сок, компот зэрэг олон бүтээгдэхүүн хийх боломжтой. Энэ бүгдийг дагасан жижиг үйлдвэрүүд бий болох юм." хэмээн ярив.
Сэтгэгдэл ( 6 )
Za ter zaluu chine hiine l gesen bol xelsen amandaa xurdeg zaluu bnlee nodnin altaihanii uuh usiig shiideed ugchinoo gej baisan chine neeree l shiidcixsen shuu
цэвэр усан дээр костьюмтай зургаа тавьдаг нөхөр мөн үү.
Угаасаа тарьж байсан зүйлийг үгүй хийсэн байснаа одоо сэргээнэ гэж ярь. Ер нь манайх зүгээр хийж байсан зүйлсээ хоцрогдсон энэ тэр гээд 90 оноос хойш бүгдийг устгаж үгүй хийсэн шүү дээ. Аймгийн даргад худлаа ярьж байхаар хий, зүгээр л дуугай хий. Угаасаа туршлага нь ч байгаа юм чинь эхлээд зүгээр л хийгээд ядаж аймгийн хэрэгцээгээ бүрэн хангасны дараа харин бид одоо зэргэлдээ аймаг болон сумдаа хангах зорилгоо гэж ярь. Байсан зүйлийг өөрөө шинээр санаачилж байгаа юм шиг битгий зүгээр л яриад бай, хий, зүгээр л сэргээгээд хөрөнгө оруулалт оруулалаад хий
сайхан мэдээ байна химийн бордоотой алим идэхээ больтон шүү алтайчууд харин монголын хүн ард хүүхдийн эрүүл ахуйг хангаж органик химийн бордоогүй алим тарьж монгол улсынхаа жимжний эрүүл ахуйг хангаж ажиллахыг хүсэж байна алим нь ургац нь хурдацтай хамгийн гол нь байгалаар нь тарих хэрэгтэй байна .... химийн бордоо жоохон ч гэсэн битгтий хийгээрэй гэж л сануулан сауулан хэлъе ажил хүсьъе
Sain sort iin amttai alim chaddag yum bol tarialaad mongolchuudaa hangaj baival ter chini l business shuu dee. Chanar muu amgui yumiig hen ch avahgui hii demii mongo tsag hodolmor oo hii urne shuu.
Mш сайхан мэдээ байна. Алтайчууд монголоо алимаар хангах цаг удахгуй ирэхнээ.сайхан мэдээ байна.