Ам.долларын ханш буурсаар байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 03

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн нэг сарын турш суларсаар байна. Өнгөрөгч долоо хоногт нэг ам.доллар 1915 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар 1887 төгрөгтэй тэнцэж байна. Тухайлбал Монгол банк, Голомт банк, Хаан банкинд ам.долларыг 1888-1890 төгрөгөөр худалдан авч 1901-1908 төгрөгөөр арилжиж байгаа бол "Найман шарга" валют арилжааны төв дээр 1894-1908 төгрөгөөр худалдан авч, 1887-1912 төгрөгөөр арилжиж байна. Ийнхүү ам.долларын ханш сулрах болсон шалтгаан нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгийн асуудал шийдэгдсэнтэй холбоотой. Албаныхны хэлж буйгаар ам.долларын ханш 1700 төгрөг хүртэл буурах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
novsh umaa(130.88.51.132) 2015 оны 06 сарын 05

buuraasai

0  |  0
тттт(49.0.161.224) 2015 оны 06 сарын 04

1200

0  |  0
ххх(202.72.246.106) 2015 оны 06 сарын 04

1300 болгоод аль

0  |  0
Top