Долларын ханш 1883 төгрөгтэй тэнцэв

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 04

“Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1883 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 1899-1901 төгрөгөөр зарж байна. Долларын ханш дөрөвдүгээр сараас хойш үргэжилсэн уналт үзүүлж байгаа бөгөөд цаашдаа ч буурахаар байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сард Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд худалдсан, мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан нь дотоодын зах зээлд ам.долларын ханш унахад нөлөөлсөн гэж хэлж болно. Долларын ханш цаашид 1800 төгрөгт хүрнэ гэсэн тооцоо байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2015 оны 06 сарын 05

Болоогүй ээ хө эхлээд 3 оронтой тоон дээр аваад ир дараа нь 2 оронтой тоон дээр авчир Тэгсний дараа энэ үнэ нь хаданд гарсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулга Баячууд нь баяжаад ард түмэн хоосрох ёсгүй ээ Тэгээд Оюунгэрэл шиг ард түмнээ тэнэгээр нь дуудаад суухгүй шүү аан

0  |  0
Top