Мөнгөний бодлогын зөвлөл хуралдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 10

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн 2015 оны хоёрдугаар улирлын ээлжит хуралдаан хуваарийн дагуу өчигдөр хуралдаж, мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж эхэлсэн байна. Зөвлөлийн гишүүд хуралдаанаар макро эдийн засгийн төсөөлөл, шинжилгээний анхны хувилбаруудыг хэлэлцжээ.

Тэд үүний үндсэн дээр 2015 оны эхнээс эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүд болон оны хоёрдугаар хагаст гарахаар хүлээгдэж байгаа нөлөөллүүдийг илүү дэлгэрүүлж задлах, загварын тооцооллуудыг дахин сайтар нягтлах, улмаар тэдгээрийг шинжилгээ, төсөөлөл, бодлогын саналд тусгахаар болсон байна. Шинэчилсэн төсөөлөл, шинжилгээг Мөнгөний бодлогын зөвлөлийн дараагийн хурлаар хэлэлцэх аж.

Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын саналыг хоёроос гурван удаагийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэр гаргадаг. Он гарсаар тус зөвлөл хоёр удаа хуралдсан бөгөөд нэгдүгээр сард бодлогын хүүг 1.0 нэгж хувиар өсгөн 13.0 хувьд хүргэж байсан бол удаах хуралдаанаар буюу дөрөвдүгээр сард хүүг өөрчлөлгүй, өнөөгийн түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байсан билээ. Сүүлийн үед инфляци буурч Төв банкны зорьж буй долоон хувьд дөхөж ирсэн, гадаад зах зээл дэх Монгол Улсын эрсдэлийн түвшин өмнөхөөс сайжирсан, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хандлага гарсан, валютын зах бүрэн тогтворжиж, төгрөгийн ханшид эерэг нөлөөллүүд бий болсон, гадаад худалдааны ашиг нэмэгдсэн, банкууд олон улсын зах зээлээс урт хугацаатай валютын эх үүсвэр татаж эхэлсэн, Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт шийдвэрлэгдсэн, хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдлууд арилж эхэлсэн гэх мэтийн эерэг нөлөөллүүд бий болоод байгаа энэ үед Мөнгөний бодлогын зөвлөлийн гаргах шийдвэр анхаарал татаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.133) 2015 оны 06 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top