Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 10

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа БНСУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сун-ыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа энэ түүхэн цаг үед элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажилладаг Элчин сайдын яам болон “КОЙКА” байгууллагад талархал илэрхийллээ.

МАА-н гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгих тогтолцоог Монголд нэвтрүүлэх ажлын хүрээнд тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг өнгөрсөн 5-р сард зохион байгуулжээ.

 

Уулзалтын үеэр Монгол-Солонгосын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтарсан хорооны хурлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг сайжруулах төсөл”, Мал эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагааны механизм бий болгох, шүлхий өвчинтэй тэмцэхэд хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцов. Эдгээр төслөөс  МАА-н гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгих тогтолцоог Монголд нэвтрүүлэх ажлын хүрээнд тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг өнгөрсөн 5-р сард зохион байгуулжээ.

Уулзалтын төгсгөлд сайд Р.Бурмаа Монголын хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх урт, богино хугацааны сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа  илэрхийлэв.

 Хүнс, хөдөө аж ахуйн салбарт “КОЙКА” байгууллагын дэмжлэгтэйгээр  “Хүнсний ногооны хүлэмж барих төсөл” Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт, Малын гоц халдварт өвчин, хүнсний аюулгүй байдлын лабораторийн оношлогооны чадавхийг бэхжүүлэх 3 үе шаттай төсөл, “Халхголын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах”  төсөл болон “Халх голд загвар аж ахуй байгуулах” төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргуй(122.201.21.179) 2015 оны 06 сарын 13

Засгийн газрын гишуун сайд энэ тэтгэврийн эмээ нарын омноос ичих юм.

0  |  0
Top