Хаврын чуулганд ороод ажлын хэсгийнхний гарт очсноос хойш мартагдах дээрээ тулаад байгаа Тавантолгойн асуудлыг ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэхээр товлосон гэнэ.
Маргааш даваа гаригт хуралдах Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн мягмар гаригт хуралдах Эдийн засгийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэх аж. Мөн ирэх долоо хоногт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Тавантолгой багтжээ. Ямартай ч Тавантолгойн төслийн хэлэлцүүлэг өрнөж эхлэх бололтой. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хаврын чбуулганаар батлагдах магадлал байга. Хэрэв хэлэлцэж эхэлбэл энд жинхэнэ улс төр өрнөнө. Юутай ч хаврын чуулганы турш хадгалсан Тавантолгойн гэрээний цаашдын өрнөл ирэх долоо хоногийн нэг драм болж үргэлжлэх бололтой
Сэтгэгдэл ( 0 )