Санхүүгийн боловсролгүй иргэд өөрсдийн амьдрал цаашлаад улсынхаа эдийн засгийн хөгжлийг нэг алхам хойш нь татдаг гэх үг бий. Харин манай улсын санхүүгийн мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар монголчууд бид санхүүгийн боловсрол дутмаг, мөнгөндөө тооцоотой байх, хуримтлал үүсгэх тал дээр хойрго, мэдлэг дутмаг улс аж. Үүнийгээ ч бид өдөр тутмын амьдралын хэв маяг, улайсан данснаасаа харж болно.
Хуримтлал гэх зүйл бидний амьдралд алхам тутамд шаардагдаж байдаг. Хамгийн түгээмэл жишээ нь гэнэтийн өвчин зовлон тулгарах үед илэрдэг. Тодруулбал өвдөөд их бага нь хамаагүй мөнгө хэрэг болох үед гэр бүл, найз нөхөд, хамаатан сандаасаа, бүр цаашлаад хар элгийн хүмүүсээс хүртэл хандив тусламж хүсч эхэлдэг.
Уг нь хуримтлалын үнэ цэнийг эртнээс мэддэг улс оронд энэ байдлыг цэвэр өөрийнхөө хүчээр бага ч гэсэн цалингаасаа тодорхой хувийг хуримтлуулж чадсаныхаа ачаар давж гардаг юм билээ.
Бид ч бас мөнгө төгрөгний асуудлаа бусдад тохиолгүй амьдралаа авч явах хариуцлагатай байхын тулд эхлээд хуримтлал үүсгэх сэтгэл, чадварыг өөртөө суулгах шаардлагатай байна. Үүнд тэвчээр ч чухал байж мэдэх.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хүүхэддээ гэр бүлийн хүмүүжлээр болон цэцэрлэг, бага, дунд ангийн хичээлийн хөтөлбөрөөр нь дамжуулж мөнгөтэй харилцах, санхүүгийн боловсрол олгох хичээлийг олгож, амьдралын хэвшил болгон өгдөг аж.
Ганц жишээ дурдая. Бидэнд нарийн, харамч гэж муучилдаг хятадууд хуримтлалыг хамгийн сайн хийдэг үндэстэн. Тэд гурван түрийвчтэй. Нэг дэх нь өдөр тутмын хэрэгцээний мөнгөө хадгалдаг, хоёр дахь нь өвчин, хурим найр, боловсрол гэх зэрэг өдөр болгон болдоггүй ч багагүй мөнгө шаарддаг тохиолдолд зарцуулагддаг мөнгө, харин гурав дахь нь үхэтлээ огт зарцуулахгүй, оршуулгын зардалдаа зориулж мөнгөө хадгалдаг байна.
Үхэхдээ хүртэл бусадад дарамт болохгүй гэсэн санаа нь дээрхээс харагдаж байгаа юм. Гэтэл манайд энэ тогтолцоо байхгүй. Мөн хадгаламжийн хэмжээгээрээ дэлхийн бусад оронтой харьцуулахад харьцангуй доогуур байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд манайд хуримтлалтай иргэдийн тоо өсөх хандлагатай байгааг судалгааны байгууллагууд хэлж буй. Сайн хэрэг .
Ер нь хуримтлал үүсгэх бодол хүн бүрт бий. Харин яаж гэдгээ мэддэггүйгээс гадна цалин бага, цаг тухайдаа буудаггүй, цалингаа аваад өр ширэнд тараагаад дуусдаг. Ийм тайлбаруудаар хуримтлалгүй байгаа өөрсдийгөө зөвтгөх гэж оролддог сэтгэхүйгээ орхих хэрэгтэй байгаа юм. Дансандаа хийчихээд мөнгөө "таг мартах" нэг арга бий. Эсвэл уутанд бага багаар цуглуулж "гудас доогуураа хийх" монгол арга ч бас байна. Аль аль нь л хуримтлал үүсгэх боломжтой арга.
Нэг танил минь цалин буух болгондоо гудас доогуураа мөнгө хийсээр жил гаруйн хугацаанд 3 сая төгрөгтэй болж, түүгээрээ машины урьдчилгаагаа төлж байсан жишээ бий. Эсвэл та үрэлгэн бол гэрийнхээ хамгийн тооцоотой нэгэндээ хадгалуулж бас болох. Ердөө л зүтгэл, төлөвлөгөө хэрэгтэй гэсэн үг.
Инфляци хөөрөгдөл иргэдийн нуруун дээр үнийн дарамт үүсгэж, орлого нь зарлагадаа арай ядан хүрч буй иргэн цөөнгүй байгаа нь үнэн. Гэхдээ бага гэлтгүй орлогоосоо тодорхой хувийг өөрийнхөө болоод үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан, аюулгүй байдал, хөгжлийн төлөө “цааш хийх” чадварт суралцах нь хамгаас чухал байна. Мөн үр хүүхдүүдээ ч энэ зүйлд сургах нь цаашлаад улс орны хөгжилд сайнаар нөлөөлөх юм. Тиймээс өөрийн орлогоо голж элдэв асуудал тоочилгүйгээр бүсээ чангалж, хадгаламжиндаа тодорхой хэмжээний мөнгө хадгалдаг хятадуудын нарийн ухаанаас суралцъя. Аливаа зүйлийг эхлүүлнэ гэдэг ажлын 50 хувь нь байдаг гэдэг. Эдийн засгийн хямралыг давах хамгийн сайн арга бол хүн бүрийн хуримтлал юм шүү.
анхүүгийн боловсролгүй иргэд өөрсдийн амьдрал цаашлаад улсынхаа эдийн засгийн хөгжлийг нэг алхам хойш нь татдаг гэх үг бий. Харин манай улсын санхүүгийн мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар монголчууд бид санхүүгийн боловсрол дутмаг, мөнгөндөө тооцоотой байх, хуримтлал үүсгэх тал дээр хойрго, мэдлэг дутмаг улс аж. Үүнийгээ ч бид өдөр тутмын амьдралын хэв маяг, улайсан данснаасаа харж болно.
Хуримтлал гэх зүйл бидний амьдралд алхам тутамд шаардагдаж байдаг. Хамгийн түгээмэл жишээ нь гэнэтийн өвчин зовлон тулгарах үед илэрдэг. Тодруулбал өвдөөд их бага нь хамаагүй мөнгө хэрэг болох үед гэр бүл, найз нөхөд, хамаатан сандаасаа, бүр цаашлаад хар элгийн хүмүүсээс хүртэл хандив тусламж хүсч эхэлдэг.
Уг нь хуримтлалын үнэ цэнийг эртнээс мэддэг улс оронд энэ байдлыг цэвэр өөрийнхөө хүчээр бага ч гэсэн цалингаасаа тодорхой хувийг хуримтлуулж чадсаныхаа ачаар давж гардаг юм билээ.
Бид ч бас мөнгө төгрөгний асуудлаа бусдад тохиолгүй амьдралаа авч явах хариуцлагатай байхын тулд эхлээд хуримтлал үүсгэх сэтгэл, чадварыг өөртөө суулгах шаардлагатай байна. Үүнд тэвчээр ч чухал байж мэдэх.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хүүхэддээ гэр бүлийн хүмүүжлээр болон цэцэрлэг, бага, дунд ангийн хичээлийн хөтөлбөрөөр нь дамжуулж мөнгөтэй харилцах, санхүүгийн боловсрол олгох хичээлийг олгож, амьдралын хэвшил болгон өгдөг аж.
Ганц жишээ дурдая. Бидэнд нарийн, харамч гэж муучилдаг хятадууд хуримтлалыг хамгийн сайн хийдэг үндэстэн. Тэд гурван түрийвчтэй. Нэг дэх нь өдөр тутмын хэрэгцээний мөнгөө хадгалдаг, хоёр дахь нь өвчин, хурим найр, боловсрол гэх зэрэг өдөр болгон болдоггүй ч багагүй мөнгө шаарддаг тохиолдолд зарцуулагддаг мөнгө, харин гурав дахь нь үхэтлээ огт зарцуулахгүй, оршуулгын зардалдаа зориулж мөнгөө хадгалдаг байна.
Үхэхдээ хүртэл бусадад дарамт болохгүй гэсэн санаа нь дээрхээс харагдаж байгаа юм. Гэтэл манайд энэ тогтолцоо байхгүй. Мөн хадгаламжийн хэмжээгээрээ дэлхийн бусад оронтой харьцуулахад харьцангуй доогуур байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд манайд хуримтлалтай иргэдийн тоо өсөх хандлагатай байгааг судалгааны байгууллагууд хэлж буй. Сайн хэрэг .
Ер нь хуримтлал үүсгэх бодол хүн бүрт бий. Харин яаж гэдгээ мэддэггүйгээс гадна цалин бага, цаг тухайдаа буудаггүй, цалингаа аваад өр ширэнд тараагаад дуусдаг. Ийм тайлбаруудаар хуримтлалгүй байгаа өөрсдийгөө зөвтгөх гэж оролддог сэтгэхүйгээ орхих хэрэгтэй байгаа юм. Дансандаа хийчихээд мөнгөө "таг мартах" нэг арга бий. Эсвэл уутанд бага багаар цуглуулж "гудас доогуураа хийх" монгол арга ч бас байна. Аль аль нь л хуримтлал үүсгэх боломжтой арга.
Нэг танил минь цалин буух болгондоо гудас доогуураа мөнгө хийсээр жил гаруйн хугацаанд 3 сая төгрөгтэй болж, түүгээрээ машины урьдчилгаагаа төлж байсан жишээ бий. Эсвэл та үрэлгэн бол гэрийнхээ хамгийн тооцоотой нэгэндээ хадгалуулж бас болох. Ердөө л зүтгэл, төлөвлөгөө хэрэгтэй гэсэн үг.
Инфляци хөөрөгдөл иргэдийн нуруун дээр үнийн дарамт үүсгэж, орлого нь зарлагадаа арай ядан хүрч буй иргэн цөөнгүй байгаа нь үнэн. Гэхдээ бага гэлтгүй орлогоосоо тодорхой хувийг өөрийнхөө болоод үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан, аюулгүй байдал, хөгжлийн төлөө “цааш хийх” чадварт суралцах нь хамгаас чухал байна. Мөн үр хүүхдүүдээ ч энэ зүйлд сургах нь цаашлаад улс орны хөгжилд сайнаар нөлөөлөх юм. Тиймээс өөрийн орлогоо голж элдэв асуудал тоочилгүйгээр бүсээ чангалж, хадгаламжиндаа тодорхой хэмжээний мөнгө хадгалдаг хятадуудын нарийн ухаанаас суралцъя. Аливаа зүйлийг эхлүүлнэ гэдэг ажлын 50 хувь нь байдаг гэдэг. Эдийн засгийн хямралыг давах хамгийн сайн арга бол хүн бүрийн хуримтлал юм шүү.
Сэтгэгдэл ( 0 )