Дөрөвдүгээр сараас хойш үргэжилсэн уналт үзүүлээд байсан долларын ханш буцаад өсч байна. Зургадугаар сарын эхээр 1879 төгрөгт хүрсэн долларын ханш өнөөдрийн байдлаар хар зах буюу “Найман шарга” зах дээр 1885 төгрөгтэй тэнцэв. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 1890 төгрөгөөр зарж байна. Долларын ханш өссөн шалтгааныг эдийн засагчид бүтээн байгуулалтын улирал эхэлж, эрэлт өссөнтэй холбон тайлбарлаж байна.
Сэтгэгдэл ( 0 )