Монгол Улс Дэлхийн банкнаас 63 сая ам.долларын зээл авна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 19

Монгол Улс Дэлхийн банкнаас 63 сая ам.долларын зээл авах гэрээ хийсэн тухай гаднын сайтад мэдээллээ. Тус сайтад мэдээлснээр, Монгол Улсын Сангийн сайд Ж.Эрдэнэбэт Дэлхийн банкны улс хариуцсан менежер Жеймс Андерсонтой энэ сарын 18-нд Боловсролын чанарыг сайжруулах, Цахим эрүүл мэнд болон Ухаалаг Засгийн газар хэмээх гурван шинэ төсөл хэрэгжүүлэхээр 63 сая ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зуржээ. Дэлхийн банк, Монгол Улстай 25 жил хамтран ажиллаж, янз бүрийн салбары хамарсан олон төсөлд хөрөнгө оруулсан юм. Дашрамд дурдахад, Монгол Улс Дэлхийн банкнаас авах 63 сая ам.долларынхаа 27.4 сая ам.долларыг Боловсролын чанарыг сайжруулах төсөлд, 17.9 сая ам.долларыг Цахим эрүүл мэнд төсөлд, 17.8 сая ам.долларыг Ухаалаг Засгийн газар төсөлд зарцуулна хэмээн Дэлхийн банкт мэдүүлжээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top