Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны зардлыг өмнө жилийнхээс багагүй хувиар нэмэгдсэн. Улсын эдийн засгийн байдал муу байхад их мөнгө үрж баяр наадам хийлээ гэж шүүмжлэх нэг нь байхад харин ч ахиухан төсөв мөнгө гаргаж “нижгэр” тэмдэглэх хэрэгтэй гэж дэмжих нь байна. Энэ жилийн төсөв 2 тэрбум 747 сая ба үйл ажиллагаануудад төсвийг хэрхэн хувиарилсныг хүргэе.
Үндэсний бөхийн барилдаанд 85 сая 726 мянга
Хурдан морины уралдаанд 227 сая 360 мянга төгрөг
Сур харваанд 83 сая 777 мянган төгрөг
Шагайн харваанд 28 сая 190 мянган төгрөг
Урлаг, соёлын арга 812 сая төгрөг
Аварга адуучин шалгаруулахад 104 сая 455 мянган төгрөг
Төрийн соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд 93 сая 60 мянган төгрөг
Хэв журам хамгаалахад 267 сая 42 мянган төгрөг
Тохижилт засвар, худалдаа үйлчилгээнд 769 сая 514 мянган төгрөг
Урилга хөтөлбөр, бусад зүйлс хэвлүүлэхэд 32 сая төгрөг
Бусад арга хэмжээнд 224 сая 796 мянган төгрөг
Хэвлэл мэдээлэл сурталчилгаанд 18 сая 600 мянган төгрөг зарцуулахаар тус тус төсөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )