Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ыг зорьж, Санкт-Петербург хотноо зохиогдсон “Олон улсын эдийн засгийн форум 2015”-д оролцсон билээ. Энэ үеэрээ Ч.Сайханбилэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан бөгөөд Ч.Сайханбилэгийг дагалдан “Олон улсын эдийн засгийн форум 2015”-д оролцсон Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат ОХУ-ын Внешэкономбанкны нэгдүгээр орлогч дарга Пётр Фрадковтой 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зуржээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ОХУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын банкнаас 20 сая ам.доллар зээлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Ямартай ч, энэ мөнгийг 1983 оноос хойш Улаанбаатар хотын цахилгаан, дулааны 80 хувийг хангаж буй 4 дүгээр цахилгаан станцийн 123 мегаваттын өргөтлийн ажилд зарцуулах гэнэ. Уг ажилд нийтдээ 70 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд үлдсэн 50 сая ам.долларыг “Чингис Бонд”-оос гаргах гэнэ.Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат гэрээ байгуулах үеэр “4 дүгээр цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг энэ оны эхэнд эхэлсэн. Бид энэ тохиролцоонд хүрэх гэж бүтэн жил зарцууллаа. Манай улс цаашид ОХУ-ын хамгийн том банк Внешэкономбанктай олон чухал төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллана гэдэгт би итгэж байна” гэжээ. Дашрамд дурдахад, ОХУ-ын хамгийн том банк, 100 жилийн түүхтэй Внешэкономбанкын нийт хөрөнгө 40 тэрбум ам.доллараар хэмжигддэг бөгөөд Монгол Улсад Социализм нийгэм оршин байхад Улаанбаатарт орон сууцны олон хороолол босох хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж байжээ.
Сэтгэгдэл ( 10 )
Yun bagiin kkk.hunii neg jiliin zunii amraltandaa zoriulj aylaad shoping hiigeed ireh mungu.ineedtein
8-}
Дассан газрын даав зөөлөн гэж. Урьд хөрш манай хөрөнгийг яаж юу ч биш болгож буйг 20гаруй жил үзлээ. Ашиггүй нөхөдөөс зайгаа авая, болье. Ах нар бол шалгарсан өмөг түшиг билээ.
Arai ch estoi neg ner nuuree bodoxgui tomchuulni ideed duusax biz
buruu
Song uulin munguu bosgoj yavaa yumuu da
Tcaaduul ni or shahdag baih l daa Ene ni bolohoor gadnii tomchuuliin golog bolchihson bolohoor za l gedeg bailgyi dee
Зүгээр нэг айлчлал хийхгүй юмаа. Дандаа л гуйлга гуйж явах юм. Ичдэггүй юм байх даа
ichmeer ym be 20terbum dollar bish 20han saya ntr mongol chin yr ni uls mun ym u daa