Ам.доллар 1938 төгрөгт хүрлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 23

Өнгөрсөн сард эрчимтэй бууж байсан ам.долларын ханш зургадугаар сар гарсаар бага багаар өсч байна. Долларын ханш өсөх болсон шалтгааныг мэргэжилтнүүд  Гацуутын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл УИХ дээр унасантай холбон тайлбарлаад байгаа юм.

Хар зах буюу “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1930 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкуудын хувьд нэг ам.долларыг 1930-1938 төгрөгийн хооронд зарж байна. Тэгвэл Монголбанкны хаалтын ханшаар ам.доллар 1931 төгрөгтэй тэнцэж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мож(150.129.140.207) 2015 оны 06 сарын 24

Доллар үнэ 200 төг буулааг монгол банк

0  |  0
Top