Азийн Хөгжлийн Банк шинэ оффистой боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 25

67 гишүүн улстай Азийн Хөгжлийн Банк Монголд шинэ оффистой болжээ. Тус банк International Commerce Center /Олон улсын худалдааны төв/-ийн 17, 18 давхарт оффисоо нээсэн байна. Дашрамд дурдахад, Монгол Улс Азийн Хөгжлийн Банкинд 1991 онд элсч, түүнээс хойш олон үйлчилгээ авсан юм. Өнөөдрийн байдлаар Монгол УлсАзийн Хөгжлийн Банкнаас 840 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт авч 50 орчим төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top