Дэлхийд хамгийн үнэтэй мах иддэг монголчууд хойд хөрш рүү хямд мах нийлүүлсээр байх уу

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Дэлхийд хамгийн олон хонь, үхэртэй монголчууд нэг хүнд оногддог мал болон махынхаа хэмжээгээр тэргүүлдэг. Арга ч үгүй хонь, үхрээрээ дэлхийд тэргүүлдэг юм чинь.

Чонын удамт махчин монголчуудыг махнаас гаргана гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Эрт цагт сайн эрс голын эрэг дээр сууж байгаад бүтэн хонийн мах ганцаараа идчихдэг байсан гэдэг. Ямартай ч, дэлхийд хамгийн их мал, махтай Монгол Улс дэлхийд хамгийн хямд мах идэх атал хамгийн үнэтэй мах идэж байна. Мэдээж Монголд ч тэр, гадаад ч тэр угааж, уутлахаас авахуулахаад боловсруулсан мах үнэтэй. Харин манайх шиг ямар ч боловсруулалтгүй түүхий мах аль оронд Монголоос хямд байна.

Хамгийн хачирхалтай нь дотооддоо нэг ч малгүй, ертөнцийн нөгөө захаас махаа авч буй оронд мах манайхаас хямд байна. Энд мэдээж шат шатны ченж буюу олон дамжлага бүхий бизнесийн систем нөлөөлж байна. Харин гадаадад гаднын орноос авчирлаа, зах дээр зарлаа гэсэн хоёр дамжлага хэрэгжиж малгүй оронд кг мах монгол мөнгөөр 6000 төгрөг байна. Тэгвэл дотоодод кг хонины мах нэг ч малгүй гадаадаас даруй 2000 төгрөгөөр үнэтэй байна. Монгол Улс хойд хөрш рүү дотоодын зах зээлээс даруй нэг дахин хямд мах гаргаад удаж байна.

Саяхан хойд хөрш, тэр дундаа Буриад зэрэг хойд хөршийн бага ястны орнуудаас Монголоос мах авах хүсэлт гаргаж, авдаг нь хэмжээгээ ихэсгэмээр байна гэжээ. Үүнээс Монгол Улсын эрх мэдэлтнүүд гадаад уруу гаргах махны үнийг барьж чадаж байгаа хэрнээ дотоодын махны үнийг яагаад барихгүй байгаа нь нөгөө л бизнесийнх ашиг сонирхолтой холбоотой. Жишээ нь, Өмнөд Солонгос мэтийн малгүй орон ертөнцийн нөгөө зах болсон АНУ-аас усан онгоцоор бараг бүтэн сар мах тээвэрлэдэг. Далайгаар бүтэн сар аялахад том усан онгоцны зарцуулах шатахуун, тэнд ажиллах олон хүн хүнс болон цалин нийлээд багагүй өртөг гардаг нь ойлгомжтой. Харин манайд сайндаа л 40 км-ийн цаадах Төв аймаг орж мах авчирснаа бөөн юманд бодож, шатахуун, зардлаа хэд дахин нэмэх нь бий.

Нөгөө талаас дээгүүрх томчууд махны ашигтай энэ бизнесийг шүүрэн авч, Мах Маркет /УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн/, Мах Импекс /УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын/ гэх мэтээр урт нэрс үргэлжлэх томчуудын тодотголтой мах бэлтгэдэг компаниудын эзэд “Ченж нар махны үнийг хөөрөгдүүлж байна. Нөөцийн мах бэлтгэж, иргэдэд хямд мах нийлүүлье” нэрийн дор төрөөс баахан мөнгө гаргуулж, тэрийг нь дээгүүрээ өөрсдийнхөө компаниуд хувааж олгодог бөгөөд түүгээр бэлтгэсэн махнаас мөн ашиг олдог юм. Ийм бизнесээс томчуудын компаниуд жилдээ хэдэн зуун саяар нь халаасалдаг бөгөөд үүний харгайг жирийн иргэд нуруундаа үүрч, жилжингээ үнэтэй мах иддэг. Үнэндээ томчууд махны зах зээлд жинхэнэ ченж хийдэг бөгөөд нөөц мах бэлтгэх нэрийдлээр махны хомсдол үүсгэж, үнэд оронгуут нь зах зээлийн ханшнаас ганц, хоёр мянган төгрөг татуу зардаг нь нууц биш. Мэдээж дээрх компаниуд өөрсдийн мөнгөөр бус төрөөс авсан мөнгөөр ингэж ашиг олдог юм.

Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө дээрх олон компаниудын нэг 230 гаруй тонн мах нөөцөлж байгаад өмхийрүүлсэн бөгөөд мэргэжлийн хяналтаас хүнсний стандартад нийцэхгүй хэмээн акталсан сураг дуулдсан ч тэгсхийгээд намжсан. Энд энэ махыг дээгүүр, доогуур аргалж байгаад худалдаанд гаргасан ч байж магадгүй талаар дурдахыг хүссэнгүй гэхдээ томчууд махыг үнэд орохыг хүлээж дээрх махыг өмхийрүүлжээ. Үнэндээ тэд хямд зарснаас өмхийрүүлсэн нь дээр үздэг бололтой. Тэдэнд хямд зарсан ч ашиг унана. Харин гадаад уруу гаргах болохоор хамгийн чанартайг нь хамгийн хямдаар гаргадаг нь юуных вэ. Тэгсэн атлаа хойд хөрш рүү нийлүүлсэн хямд махнаас асар их ашиг /хэдэн зуун тэрбум/ олсноо ярина.

Ямартай ч, Монгол Улс ирэх жилүүдэд хойд хөрш рүү гаргах чанартай, тарган махныхаа тоог улам бүр ихэсгэж энэ хэрээр дотоодод өмхийрэхээс сэргийлсэн химийн хорт цацлагатай хатаж хорчийсон туранхай, цэнхэр ногоон туяа татсан мах зооглосоор байх нь.  

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.148) 2020 оны 06 сарын 09

яс юман дээрээ ченж нар л малччдаас мах хямдхан аваад үнэтэй зардаг юм байнлээ\n

0  |  0
Зочин(122.201.21.192) 2015 оны 09 сарын 17

Монголчууд өнөөдөр 2000 төгрөгөөр ч мах аваад идэх боломжтой улсууд даа. Гэтэл арай дэндүү үнэтэй мах идэж байна шүү дэ. Энэ ченж нарыг яая даа. Төрийн зөв бодлого зохицуулалт ус, агаар шиг хэрэгтэй байна даа.

0  |  0
mooggii(103.10.20.122) 2015 оны 06 сарын 30

uneniig bichieecheei, 100 gr mah iimerhuu unetei baidag shuudee baruuund.

0  |  0
даварчихсан малчид(43.242.243.113) 2015 оны 06 сарын 30

Зориуд үнэтэй мах зарж байгаа чэнж эсвэл малчдад хатуу хариуцлага тооцоё

0  |  0
махны үнээ багасга(43.242.243.113) 2015 оны 06 сарын 30

Малчдад малын хөлийн татвар ноогдуулж маш хямд махаар хангавал татвараас чөлөөлөх хууль гаргая. Дотоодод малын махны үнийг улсаас зохицуул экспортын үнийг дотоодынхоос үнэтэй байлгах дотоодод хямд мах бэлтгэсэн компаниудад эрх олгох, хямд мах бэлтгэсэн компани малчдад хөнгөлөлттэй зээл олгодог зэрэг хуулиуд гаргаачээ мангаруудаа

0  |  0
irgedees(151.159.13.143) 2015 оны 06 сарын 30

Munkhag luivarchin turiin gai Mongoliin ard tymen songoltoo zuv khii l dee, Odoo ene MANAN-gaas negch khyn dakhin tyykhendee byy songo ene 2 namiig ustgakh kheregtei, ynendee uur khelekh yg oldokhgyi bna

0  |  0
үнэн үг(112.72.13.156) 2015 оны 06 сарын 29

Болж бүтээд байгаа өөдтэй юм энэ улсад байдаг юмуу . Азгүйгээ гайхацгаа даа.

0  |  0
монгол хүү(72.46.134.20) 2015 оны 06 сарын 29

яадаг юм ах нарт.хүний нохой идэхээр өөрийн нохой гэж.хужаа нарт үнэгүй нүүрс өгч байгаа биздэ

0  |  0
монгол хүү(72.46.134.20) 2015 оны 06 сарын 29

яадаг юм ах нарт.хүний нохой идэхээр өөрийн нохой гэж.хужаа нарт үнэгүй нүүрс өгч байгаа биздэ

0  |  0
zochin(150.129.141.66) 2015 оны 06 сарын 29

Vneteigiin hajuugaar zarj bga makh ni shivter hanhaldag bas delgvvrvvded zardaj jijiglengiin makh ni dandaa dotor ookh holison hool hiij idehed dotorgedes l amtagddag iim chanargvi bj yaj gadaadad gargah yum bol doo tooj ideh bolovuuu

0  |  0
Болдоо(118.70.170.139) 2015 оны 06 сарын 29

Дотоодын зах зээл дээр зарагдаж махны үнэ бол зохиомол хөөрөгдсөн үнэ дээ.

0  |  0
bi(202.180.220.35) 2015 оны 06 сарын 29

Хонь үхийн тоогоор дэлхийд тэргүүлдэггүй юм шүү дуу

0  |  0
зочин(202.21.117.122) 2020 оны 06 сарын 09

Махны үнэ ч арай дэндүү үнэтэй байх юм. Монгол малчдын шуналтай, харамч болсон гэж жигтэйхэн. Элбэгдоржийн буянаар малчид малаа хувьдаа хувьчилж авсанаас хойш малчид л баян байгаа ш дээ. Амандаа багтсан үнэ хэлээд сууж байх юм даа.

0  |  1
Зоёод(43.242.242.51) 2015 оны 06 сарын 29

энд давхар давхар ченж хийж шат дамжлага ихэсгэдэг асуудлыг багасга гэсэн болохоос малчдыг үнээ хямдруул гэсэн утга алга байнашд. төр экспортын маханд шат дамжлага оруулдаггүй ш дээ. тэгээд ч өндөр цалинтай гадаадад мах манайхаас хямд л байна. малчид өөрсдөө маллагаагаа фермжүүлж, эрчимжүүлж, хялбарчлах хэрэгтэй. эртний аргаар маллаад бид зовоод байна гэж болохгүй. бас банкууд мал барьцаалж зээл олгож, махны үнэ нэмэгдүүлж байгаа битгий юмыг 1 талаас харж бай

0  |  0
зоёо(103.26.193.24) 2015 оны 06 сарын 29

махны үнэ гэдэг бол малчин хүний цалин. 200 хоньтой айлын 4 хүний орлого. 100 хурга гарна гэж тооцвол 100 хонь зарах боломжтой. 100 гулуузаар 20 кг буюу 100000 төгрөг энэ нь 10 саятөгрөг юм. 120сард хувааж бодвол сардаа 833,333 төгрөгийн орлоготой болж байгаа. 4 хүндээ хувааж бодвол 208,333 төгрөг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ялимгүй их. Тэгэхлээр махны үнэ хямдруулах биш үнэтэй махыг санаа зовохгүй авах орлогын тухай ярих хэрэгтэй. махны үнэ бол хөдөлмөрийн насны хүмүүсийн ярих яриа биш Малчид хотынхонд өртэй биш. өвчин тусталаа их идүүлэх үүрэгтэй биш. эрхэм та жилд иддэг 6 хонио

0  |  0
Top