Засгийн газар 161 сая долларын бонд арилжжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар олон улсын зах зээл дээр нэг тэрбум ам.долларын бонд, үнэт цаас гаргах шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрийн дагуу эхний ээлжинд 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн бонд гаргахаар болсон юм.

өнгөрсөн долоо хоногт Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээл дээр нэг тэрбум юань буюу 161 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бондыг амжилттай арилжаалсан байна.

Засгийн газрын бондын жилийн хүү 7.54 хувийн хүүтэйгээр зарагдсан аж. Монголын Засгийн газрын бондын төлөө 44 байгууллага, 1.5 тэрбум юанийн захиалга ирүүлсний дотор 93 хувь нь Азийн, үлдсэн нь Европын хөрөнгө оруулагчид байжээ.

Монголын “Димсам” бондыг арилжаалах үйл ажиллагаанд “Citic CLSA Securities”, “China Citic Bank International”, HSBC, ING болон “TDB Capital”, “Улаанбаатар Катипал” банкууд ажилласан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хад(122.201.24.125) 2015 оны 06 сарын 29

өр тавихаас өөр ажил хийхгүй байна даа

0  |  0
Top