2014 оноос хойш Монголд ядуурлын түвшин нэмэгдсэн

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

2014 он шувтарч 2015 он гарахтай зэрэгцэн далд хэлбэрээр аажмаар явагдаж байсан Монголын эдийн засгийн хямрал ард иргэдэд хүчтэй нөлөөлж эхэлсэн. Валютын ханш чангарч, тэрийгээ дагаад импортын барааны үнэ өсч дотоодын зах зээлд бүх барааны үнэ их бага хэмжээгээр нэмэгдсэн.

Үүний хажуугаар үндэсний үйлдвэрлэгчид импортын барааны үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн өөрсдийн бүтээгдэхүүнийнхээ үнийг нэмдэг. Мэдээж валютын ханш чангарч эдийн засгийн хямрал нүүрлэхэд эрх баригчдын буруутай үйлдэл нөлөөлснийг олон улсын эдийн засгийн шинжээчид хэлдэг. Ямартай ч, хоёр жил тутамд гаргадаг Дэлхийн банкны судалгаагаар Монголын ядуурлын түвшин 2012-2014 онд 5,8 хувиар буурч 21,6 хувь буюу ядуу иргэдийн тоо 648 мянга болон буурчээ.

Тэгвэл 2010-2012 онд Монголын ядуурлын төвшин 27,4 хувь буюу 822 мянган хүн ядуу байсан гэнэ. Нөгөөтэйгүүр хоёр жил тутмаар буурч байгаа Монголын ядуурлын түвшин 2014-2016 онд дахин бууж, 21,6-аас доогуур үзүүлэлт үзүүлнэ гэж Дэлхийн банк тооцоолжээ.


Дэлхийн банкны дүгнэлтэд итгэхээргүй болжээ


Дэлхийн банк энэхүү судалгааг Монгол Улсын Үндэсний статистикийн хороотой хамтран гаргасан аж. Саяхан статистикийн хороо Монгол Улсад дундаж цалин 844 мянга байна гэж ард түмэнд ам руугаа алгадуулсан.

Хувиараа бизнес эрхлэгчдийг хамааруулахгүйгээр ажил хөдөлмөр эрхэлж, цалинждаг жирийн иргэдийн 80-аас дээш хувь нь 800 мянга битгий дунджаар сарын 500 мянга хүрэхгүй төгрөгийн цалин авч байгаа. Харин үлдсэн 20  хувийн хувьд өндөр цалин авдаг ба Үндэсний статистикийн хороо дундаж цалин гаргахдаа маш бага цалин авч буй иргэд гэхээсээ илүүтэй өндөр цалин авдаг 20 хувийн цалинг гол үзүүлэлтээ болгожээ.

Монголд сарын 200 мянган төгрөгийн цалин авдаг хүмүүс байхад, 10 мянган ам.долларын цалин авдаг ажилтан ч байна. Гэхдээ хэтэрхий их хувийг эзэлж буй бага цалинтай иргэд өндөр цалинтай цөөн хувийн цалин нэмээд хоёрт хуваахад яаж ч бодсон 800 мянга давахгүй. Тэгэхээр Үндэсний статистикийн хороо бага цалинтай иргэдээ тоо тооцоолж, дутуу судалсан болох нь анзаарагдана.

Юутай ч, Дэлхийн банк Монголын ядуурлын түвшин гаргахдаа цалингийн нэмж гол үзүүлэлтээ болгодог тухайгаа мэдээлсэн юм. Нөгөөтэйгүүр 2012-2014 онд Монголын ядуурлын түвшин ял мэдэг буусан байж болох ч 2014 оноос дахин өсч эхэлсэн нь хэний ч өмнө ил байгаа юм.   

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шива ширээт(122.201.21.172) 2015 оны 07 сарын 05

Статистикийн хороо гэж зөвхөн өөрсдийг нь дэмжиж гаргасан намынхаа дарга нарт таалагдсан мэдээ, мэдээлэл гаргадаг, тооцооны арга барил нь хоцрогдсон, улс орны хөгжлийн чиг хандлагыг ердөө ч харгалзаж хардаггүй хэдхэн хүмүүсийн бөөгнөрөл болсон газар болжээ.

0  |  0
ajilchin(116.115.142.152) 2015 оны 07 сарын 03

Neeree bid yun 800 we 500 awbal deediin zaya 600iin tsalintai hvn tatwaraa tolsoor bgaad 450iig l awch bna nuguuhuu bas 2 huwaaj awna geech arai l bnaaa

0  |  0
Hyyhed(99.71.210.62) 2015 оны 07 сарын 03

Doorh ynen heljee toog sonsood gaihsan shyy

0  |  0
zocin(27.123.214.120) 2015 оны 07 сарын 03

Statistikiin gazar chun zasgiin gazruin baiguullaga. Uneneer n yaduurch baigaag helbel AN bugdiig halna gedeg genelee

0  |  0
Top