30 хувийн урьдчилгаанд хамрагдсан бол 10 хувь руу шилжих боломжгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 05

Дундаж орлоготой бүлгийн иргэд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг өөрсдөө төлж, үлдэгдэл 20 хувьд нь төр баталгаа гаргахаар болж байгаа.  ХАХНХЯ-наас иргэдийнхээ амьжимргааны түвшинд судалгаа хийж 20 ангилалд хуваажээ. Тэрхүү ангилалын 7-16 дугаарт багтаж байгаа хүмүүс энэхүү зээлд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл зээлийн шалгуурт тэнцэнэ.  

Харин өмнө нь урьдчилгаа 30 хувиа төлөөд байрны зээлд хамрагдчихсан иргэд авсан зээлээ энэ хөтөлбөр рүү шилжих сонирхол байгаа ч тийм болдомж үгүй гэнэ. Учир нь энэ зээл зах зээлд нийлүүлсэн барилгуудыг биш шинэ орон сууцыг хамруулах зорилгыг агуулж байгаа юм. Энэхүү хөтөл­бөрийн зэрэгцээ 30 хувийн урьдчилгаатай ипотекийн зээлийг ч  үргэлжлүүлэн өгөх юм байна.

Зээл олгож байгаа арилжааны банкууд байрны зээл авах гэж байгаа иргэний шалгуурыг  өөрсдөө хянана. Эргээд төлж чадахааргүй хүмүүст энэ зээлийг олгохгүй. Мөн урьдчилгаа төлбөрийн 30 хувийг авах уу, 10 хувийг авах уу гэдгийг дээр дурдсан ХАХНХЯ-наас гаргасан 20 ангилалын дагуу шийдэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top