Ам.долларын ханш 1990 төгрөгт хүрлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

Хоёр сарын өмнө 1879 төгрөг болж буурсан ам.долларын ханш өнгөрөгч сараас огцом өсч эхлэсэн. Өөрөөр хэлбэл арилжааны банкууд нэг ам.доллыг 1965-1970 төгрөгөөр авчан 1985-1990 төгрөгөөр зарж байна.

 Харин “Найман шарга” зах дээр долларын ханш 1980 төгрөгтэй тэнцлээ. Долларын ханшийн өсөлтийг засаг төрийн тогтворгүй байдалтай холбон тайлбарлаж байна. Засгийн тогтворгүй байдал хөрөнгө оруулалтад нөлөөлж, улмаар дотогшлох долларын урсгалыг царцаахад нөлөөлөх болсон байна. Манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт энэ онд дөнгөж 0.1 тэрбум ам.доллар болно гэж Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагууд урьдчилан таамаглаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011-2012 онуудад жил бүр дунджаар 4.5 тэрбум ам.доллар байсан бол 2013 онд 2 тэрбум, 2014 онд 0.4 тэрбум ам.доллар болж огцом буурсан билээ.

О.САР

Голомт

1,962.00

1,984.00

ХААН

1,965.00 2.00

1,985.00 2.00

ХХБанк

1,966.00 4.00

1,987.00 3.00

Төрийн банк

1,966.00 4.00

1,988.00 3.00

КРЕДИТ банк

1,970.00 10.00

1,989.00 9.00

Капитрон

1,962.00

1,989.00 3.00

Капитал банк

1,970.00 3.00

1,990.00

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах (108.228.25.63) 2015 оны 07 сарын 06

Доллорын ханш уналаа гэдэг худлаа гэж хэлээгүй юу Худлаа хөөрцөглөөд хөөсрөөд ард түмний тархийг угааж байсан байхгүй юу Одоо гялс 2000 гарна 2016 он гармагц автоматаар түр буулгана Ингэж АН-хан тоглодог байхгүй юу Бид ч хууртсаар байгаад дуусаж байна даа хөөрхий

0  |  0
Top