Наадмын өдрүүдэд Монгол Улсад ирэх жуулчдын тоо нэмэгддэг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад ирсэн жуулчдын тоо өмнөх жилтэй харьцуулахад 4.8 хувиар буурсан байна. Үүнд БНХАУ-аас Монгол Улсад ирэх жуулчдын тоо 15.2 хувиар, Австралийн жуулчид 14.3 хувиар буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ. Монголд ирж байгаа хоёр жуулчин тутмын нэг БНХАУ-аас ирдэг бол сүүлийн үед Украйн, Хонконгийн жуулчид Монголыг илүү сонирхох болсон байна.
Энэ жил Украйнаас ирсэн жуулчдын тоо 37.2 хувиар, Хонгконгийн жуулчдын тоо 19.8 хувиар нэмэгджээ. Үүнээс гадна өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноор хилээр нэвтэрсэн иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэж хилийн боомтоос мэдээлсэн аж.
Харин ОХУ-аас Монгол Улсад ирэх жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс гурван хувиар л нэмэгдсэн болохыг Статистикийн байгууллага онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )