Валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 16

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдан авах саналаа Монголбанкинд ирүүлжээ. Ингээд 1983.6 төгрөгийн хаалтын ханшаар 26.5 сая ам.доллар, 319.16 төгрөгийн хаалтын ханшаар 30.0 сая юань тус тус нийлүүлсэн байна.

Өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 6.7 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк эдгээр саналыг 100 хувь биелүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top