Орон сууцны үнэ буурсаар байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 17

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 06-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг танилцууллаа. Тус судалгаагаар ОСҮИ 06-р сард 14.0 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад -8.4 хувиар буурсан үзүүлэлт юм.

Энэ тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 4635 орон сууцны үнийг хамруулжээ.  

Тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ орон сууцны үнэ бага зэрэг буурсан, хуучин орон сууцны үнийн уналт эрчимтэй үргэлжилсэн хэвээр байгаа зэрэг нь орон сууцны дундаж үнэ сүүлийн саруудтай харьцуулахад огцом буурахад нөлөөлсөн гэж үзсэн байна.

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн сарын сарын байдлаар 91,910,000 төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 2.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 9.0 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
orsoo(150.129.141.236) 2015 оны 07 сарын 17

ene sudalga hudla ba oron sutsni une hud d hamgin ondor ba le bi 2 sar sudalga hisen yum ta nar sudlarai ingej hudla ajil yvulaha boli

0  |  0
Top