Эрчим хүчний суурь үнэ нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 20

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны тарифт зарим өөрчлөлт хийх шийдвэр гаргажээ.

Учир нь Эрчим хүчний системийн оргил ачаалын үед ОХУ-аас худалдан авдаг импортын цахилгааны үнийг ОХУ-ын талаас энэ сарын 01-ний өдрөөс өсгөсөн байна. Тиймээсимпортын цахилгааны чадлын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн юм байна. Иймд  оройн их ачааллын үеийн эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжих замаар системийн оргил ачааллыг бууруулах зорилгоор чадлын тарифыг аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм. Мөн Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу байгаль орчинд ээлтэй, ногоон эрчим хүчийг дэмжих тарифыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нүүрсний үнэ, нүүрс тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны  сарын суурь тарифыг 2000 төгрөг болгов.  Одоо мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 60 гаруй хувиар хямд үнээр борлуулж байгаа тул дулааны эрчим хүчний тарифт зохих өөрчлөлтүүдийг орууллаа гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top