Мөнгөний үнэ цэнийг мэдрүүлдэг банк

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 20

Өнгөрөгч амралтын өдрөөр нэгэн иргэнд иргэдийн банк тодотголтой Хасбанкнаас "Таны зээлээ төлөх хугацаа 4 хоногоор хэтэрсэн байна" гэсэн мессеж иржээ. Дээрх эмэгтэй уг нь зээлээ хугацаанд нь яаж ийж байгаад төлдөг бөгөөд тэр жишгээрээ төлсөн байжээ. Ингээд лавлах утас уруу цохиж байгаад амралтын өдөр ажилладаг Хасбанкны салбарыг мэдэж аваад очжээ. Теллерт нь "Уг нь зээлээ төлсөн юм ийм мессеж ирээд" гэж хэлтэл "Та зээл төлөхдөө 10 төгрөг дутуу хийсэн байна ш тээ" гэжээ. Түрхэн зуур хэд гээд хэлчихвээ гэж гайхаад 100 төгрөг үү гэж бүр лавлаж асуусан аж. Тэгсэн чинь үгүй ээ "10 төгрөг" гэж давтан хэлэв. Тэр эмэгтэй амралтын өдөр усан борооноор 10 төгрөг төлөх гэж 10, 20 дахин зарлага гаргажээ. Тэгээд эцэст нь “Нарийн юм нарийн л байдаг бололтой. Түүнийг нь би лав ойлгохгүй юм байна” гэж хэлжээ. Ёстой нэг зөв ажилладаг зөв банк юм даа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(103.229.123.14) 2015 оны 07 сарын 21

Програм 1 төг дутуу ч дутуу л гэж гарна. Зөвхөн банк ч биш утасны компаниуд ч тэгдэг бздэ. Юу нь сонин бгаан . Сүр болгож бичих юм биш. Өөр олигтой сонирхолтой мэдлэгтэй юм бичиж болдоггүй юм бхдаа. Мессэжээр мэдээлдэг нь зүгээр юм бна. Бас тэр дороо явж очдог хариуцлагатай л хүн юм. Уг нь утасдаад мэдсэн бол маргааш нь очиж болох л байж.

0  |  0
v(112.72.13.168) 2015 оны 07 сарын 20

teneg bank be hu

0  |  0
Сэхээтэн(103.10.21.119) 2015 оны 07 сарын 20

Угаасаа новшийн банк шдээ. Машины зээл авахаар зөвхөн энэ компанид даатгуулах ёстой гээд баахан мөнгө авдаг. Энэ чинь шудрага өрсөлдөөн огт байхгүй хэрэг үү?

0  |  0
Top