Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг хоёр долоо хоногийн хугацаатай зогсоож, төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийхээр болжээ. “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурсны дагуу “Туркойз Хилл” болон “Рио Тинто” компани Төслийн санхүүжилтийг нарийвчилж, далд уурхайн Техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийж байгаа гэж Оюутолгой компаниас мэдээллээ.
"Оюутолгой” компани энэ оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа манайд албан ёсоор мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралтай харьцуулахад, хоёрдугаар улиралд баяжмал үйлдвэрлэл 64.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үйлдвэрлэл болон өндөр агуулгатай хүдэр өссөн нь үүнд голлон нөлөөлсөн байна. 2015 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад баяжмал дахь зэсийн хэмжээ 64.5 хувиар, алтны агуулга 178 хувиар тус тус өссөн байна.
Сэтгэгдэл ( 0 )